2018.04.03 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дональд Трампыг яагаад ГАХАЙН ХАМАР-тай дүрслэх болов !

Дональд Трампыг яагаад ГАХАЙН ХАМАР-тай дүрслэх болов

“The New Yorker” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэн дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг гахайн хамартай дүрсэлсэн зургийг тавьжээ.

Шинэ дугаарынхаа зургийг тус сэтгүүлийн сэтгүүлч Яшар Али “Твиттер” хуудсаараа дамжуулан нийтэлсэн байна.

Уг зурган дээр “Хэл амаа ололцохдоо бус, харгис хэрцгий байхдаа бус, гэнэн бодлого явуулахад бус хээл хахуульдаа байгаа юм, тэнэг минь”

гэж тэмдэглэсэн байжээ.

Зурагтай хамт Д.Трампын бодлого хурц шүүмжлэлд өртсөнийг өгүүлэх нийтлэлийн холбоосыг сэтгүүлч Я.Али “Твиттер” хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Ийм учраас Дональд Трампыг ГАХАЙН ХАМАР-тай дүрсэлсэн ажээ.

Д.Трампыг шоглосон зураг тус сэтгүүлийн нүүрэн дээр гарч байгаа нь анхны удаа биш юм. Өмнө нь “The New Yorker” сэтгүүл Д.Трампын хэлж байсан үгтэй нь холбогдуулан шоглосон зургийг ээлжит дугаарынхаа нүүрэн дээр тавьж байсан удаатай аж.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.