niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 20:33 UTC Эх: https://news.mn/r/2783000/ 575627f9e1b5a5df… ← niitlelch.mn руу буцах

"Засгийн газрыг огцруулах нь үндэслэлгүй"

Хуучирсан мэдээ: 2025.02.12-нд нийтлэгдсэн

"Засгийн газрыг огцруулах нь үндэслэлгүй"

"Засгийн газрыг огцруулах нь үндэслэлгүй"

Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа. Уг асуудалд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Одоогоор надад тийм санал ирээгүй байна. Миний хувьд Засгийн газрыг огцруулах нь үндэслэлгүй гэж харж байгаа. Утаа бол олон жилийн асуудал. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал, манай улс сүүлийн 34 жилийн хугацаанд гэхэд ганцхан цахилгаан станцтай байна. Ганцхан өдрийн дотор утааг бууруулах боломжгүй, та нар нүүрс түлэхгүй шүү гэх боломж байхгүй. Ядуурал, эдийн засгийн шалтгаан нь татварын тогтолцоо буруу байгаагаас үүдэлтэй. Яагаад манай эдийн засаг тэлэхгүй байна гэхээр том төслүүдээ хөдөлгөх дургүй. Харин энэ онд уран, Бөөрөлжүүт, Эрдэнэбүрэн зэрэг томоохон төслийг хөдөлгөж чадлаа.

Зарим гишүүний гаргаж байгаа саналыг утаа гэхээсээ илүү эдгээр төслөөс болсон байж магадгүй гэж харж байна. Нэг ёсондоо ашиг сонирхол, хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн байх гэж бодож байгаа.

Бид зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жилийн хугацаа өнгөрлөө. Татварын багц хуультай холбоотой 140 мянга орчим иргэн, ААН-ээс санал ирсэн. Татварын хуулиас болж ААН-үүд татварын өрөнд орж байна. Татварын өртэй болохоор тендерт оролцож, төрийн ажил авах боломжгүй болдог. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэхээр мөн л гааль, татвар зэрэг дарамт болдог. Тиймээс энэ бүгдийг өөрчлөх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж