niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 20:33 UTC Эх: https://news.mn/r/2782932/ dde6971d32d0782a… ← niitlelch.mn руу буцах

"Бүх боомтын ажлыг зэрэг эхлүүлэхээр гэрээнд өөрчлөлт орууллаа"

Хуучирсан мэдээ: 2025.02.12-нд нийтлэгдсэн

"Бүх боомтын ажлыг зэрэг эхлүүлэхээр гэрээнд өөрчлөлт орууллаа"

"Бүх боомтын ажлыг зэрэг эхлүүлэхээр гэрээнд өөрчлөлт орууллаа"

Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.02.12/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Д.Энхтүвшин нарын гишүүд бүтээн байгуулалтын гэрээнүүдийг сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар оруулсан. Тухайлбал, нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн онцлох ажлууд бий. "Гашуунсухайт-Ганцмод"-ын гэрээнд гарын үзэг зурмагц бусад төслүүд шууд зэрэг хэрэгжинэ.

 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Гишүүдээс өгсөн үүрэг даалгаварын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүнийг Хятад улстай харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжыг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулах чиглэл барьж байна. Үүнийг Хятад улстай тохиролцож, цаашид гэрээндээ илүү нарийвчилж өгнө. Цаашид томилогдсон ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа зам тавих асуудал бий. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж