"Өмнөговьд ажлаа зогсоосон уурхай байхгүй. Тавантолгой ХК ажилчдадаа 60%-ийн цалинг нь олгоод, амраасан"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Энэ сарын 7-ны өдөр "Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат олон нийтэд мэдээлэл өгөх үедээ "Өмнөговь аймагт нүүрсний зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон" гэж мэдээлсэн билээ. Тэрбээр, "Цар тахлын дараах зах зээлийн нөхцөл байдал нэлээн хөөсрөлтэй байсан. Харин одоогийн байдлаар үнэ тариф болон нийлүүлэлт эрчимтэй буурч байна. Иймээс Өмнөговь аймгийн хэмжээнд зарим уурхай үйл ажиллагаагаа зогсоосон" хэмээн хэлсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор ямар компаниуд, яагаад үйл ажиллагаагаа хаасан талаар тус аймгийн нүүрсний уурхайн ажилтантай холбогдож тодрууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.