УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарган, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ асуудалд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтанггэрэл ямар байр суурьтай байгааг сэтгүүлчид тодруулахад “Хүндэтгэлтэй хандах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Засгийн газрын гишүүний хувьд УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэжгүүлэхээр явж байгаа хүний хувьд Засгийн газрыг огцруулах асуудал дээр эсрэг байр суурь гаргана.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд УИХ-ын гишүүнийхээ хуулиар хүлээсэн эрхийн дагуу асуудлыг тавьж байгаа. Энэ бол манай ардчилал, бид бүхний хайрлах ёстой зүйл. Гишүүний байр сууриа илэрхийлээд явж байгаа үйлдэл нь өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд өөрийнхөө зөв гэсэн зүйлийг хийгээд явж байгаа учраас бид ардчилсан улс, тэр бүгдийг нь хүндтгэх ёстой” гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ