niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b7%d0%b0%d1%81%d0%b3%d0%b8% 1acf51621f2d8856… ← zurück zu niitlelch.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13 цагаас эхэлнэ

Монгол улсын Засгийн газырн ээлжит хуралдаан өнөөдөр 13 цагаас эхэлнэ.

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл болон “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар болон Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2017 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний тайлангийн талаар мэдээлэл сонсох юм.