niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 21:34 UTC Эх: https://news.mn/r/2781659/ ebb61914c0151f6f… ← niitlelch.mn руу буцах

18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2025.02.05-нд нийтлэгдсэн

18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглов

18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглов
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглолоо. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол ийнхүү албажиж байгаа юм.
Монгол Улсын засгийн газрын 41 дүгээр тогтоол:“Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж