Монголд хамгийн анхны “Puppet movie” уран сайхны кино театруудад нээнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын хүүхэлдэйн театрын 2025 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох “Пөөдөө” уран сайхны кино нь 2025 оны дөрөвдүгээр сарын 18-аас 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх кино театруудаар зэрэг нээлтээ хийхээр болжээ. Бүх насны үзэгчдэд зориулагдсан энэхүү уран бүтээл нь Азид хоёрдах, Монголд хамгийн анхны “Puppet movie” гэдгээрээ онцлог бүтээл юм. Төслийн санааглагч, Пөөдөө киноны гүйцэтгэх продюсерээр Д.Отгонбаяр болон М.Отгончимэг ажилласан бол зохиолч, ерөнхий найруулагчаар О.Батзориг, биет хүүхэлдэйн найруулагчаар М. Ариунтуяа нар тус тус ажилсан байна. Дүрүүдийн хүүхэлдэйн баримлыг монгол хонины ноосыг ашиглан эсгийг өөрсдөө гарган авч бүтээлдээ ашиглажээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.