ОБЕГ: Ослын улмаас автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргасан
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сонгинохайрхан дүүрэгт хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдсан байна. Энэ талаар ОБЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" хэмээн мэдээлэл өглөө. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.