niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%81%d1%8d%d1%80%d1%8d%d0%bc%d 9bc5ada4f20850a3… ← niitlelch.mn руу буцах

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлд ойн түймэр гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойн түймэр гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт ойн түймэр гарчээ.

Түймрийн дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, Цагаан-Үүр сумын 34 иргэн, хоёр автомашин, Чандмань-Өндөр сумын 21 иргэн хоёр автомашин, 17 морьтой хүн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан газар нь Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т оршдог аж.