niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:23 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d 4d9a8b3bf34a4c5d… ← niitlelch.mn руу буцах

Өнөөдрийн хуанли

Дөрөвдүгээр сарын 09-нд болох үйл явдал
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

12.00 цагт Стандарт, хэмжил зүйн газар Үндэсний батлан хамгаалахын их сургуульд чанарын удирдлагын ISO 9001:2015 (MNS ISO:2015) стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 88017607

12.00 цагт УДЭТ-т ОХУ-н Чита хотын Драмын театрын уран бүтээлчдийн Монгол Улсад хийх тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.30 цагт Төрийн ордонд “Өмнийн говийн эрдэмтдийн анхдугаар уулзалт” болно.

14.00 цагт УУХҮЯ-нд Эрдэс баялгийн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.