УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр “Засгийн газрыг Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирдаж, улс төрийн томилгооноос эхлээд хэнийг харлуулах уу, хэн рүү дайрах уу гэдэг кино зохиолуудыг бичиж байна” гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл УИХ-ын гишүүн Ө.Шижирийг бачимдуулж, нүүр номоороо дамжуулан дайралт хийхэд хүргэв. Тэрбээр “Дуурийн театрын цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Централ товер, хүүхдийн паркын газарт баригдсан Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улстөрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ. Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх….” гэж бачимдлаа гадагшлуулав.
Эл жиргээгээр нь ард иргэд “Гэрэгэ тауэр” нь “Централ тауэр”-ээс хүчтэй болсныг мэдэж авлаа, мөн төр засгийн шийдвэр саарал ордноос гарахаа болиод удсаныг ч ойлгож авлаа.
“Гэрэгэ тауэр”-ийн 15 давхарт “Херо”-гийн Б.Баатар оффислож, ямар их ажил амжуулж байгааг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин түс тас хэлж адлуулж байгаа болохоос биш тойруулж хэлсэн олон гишүүн бий л дээ.
“Херо”-гийн Б.Баатарын ард УИХ-ын гишүүн Х.Баттулга бий. Угтаа бол УИХ-ын гишүүн Ө.Шижир эзнийх нь хамаг нууцыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин задалчихсанд тун их уурссан нь тэр. Нидэр дээрээ Б.Баатарыг өмөөрч буй мэт боловч цаад талд нь хамаг хор найруулагч УИХ-ын гишүүн Х.Баттулгынхаа өмнөөс л дуугарч буй хэрэг л дээ. Тэрбээр Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байхад нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байв.
Нүүрсний том хулгайн хэрэг мандаж, Авлигатай тэмцэх газар эл хэргийг шалгаж эхэлснийхээ дараа 10 гаруй улстөрчийг энэ хэрэгт хамааралтайг мэдээлэхэд Х.Баттулга, Ө.Шижир нар нэрээ зарлуулсан. Гэвч хэрэг нь дарагдаж, хоёул УИХ-ын гишүүн болсон. Х.Баттулга нь хойд бүсээс, Ө.Шижир нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон юм.
УИХ-ын гишүүн олон нийтийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болох ёстой. Харин манай УИХ-ын гишүүд эзнээ, төлөөний хүнээ л өмөөрч дуугардаг ажилтай болцгоож дээ.
Энэ хэдэн өдрүүдэд хаврын морин уралдаантай холбоотой асуудал нийгмийг цочирдуулж эхэллээ. НҮБ Засгийн газрын шийдвэрт харамсч буйгаа мэдэгдэж мэдэгдэл ч гаргалаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир дуугарч, унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах талд эмэгтэй гишүүддээ хүч өгөөд, зогссон бол гоё харагдахгүй юу. Засгийн газар тогтоолоо юу ч биш болгож байгаа тохиолдолд УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх бий. Тэрхүү эрхээ эдлээд хууль санаачилж яагаад болохгүй гэж… УИХ-д ажиллана гэдэг чинь олон нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэдэг болохоос хэсэг бүлэг этгээд, эзний дуу хоолой болохыг хэлдэггүй юм шүү дээ.
Г.ХОРОЛ
3,607.57




















































Холбоотой мэдээ