niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 22:33 UTC Эх: https://news.mn/r/2780412/ f0484f697ad6744f… ← niitlelch.mn руу буцах

Ньюс хөтөч: Автобусны тариф 1000 төгрөг болох талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2025.01.31-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Автобусны тариф 1000 төгрөг болох талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Автобусны тариф 1000 төгрөг болох талаар мэдээлнэ

Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.01.31/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.


11.00 ЦАГТ:

  • Нийтийн тээврийн бодлогын газраас Хан-Уул дүүрэг дэх нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор-Б байрны хурлын танхимд шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99104180, 88013245
  • Хууль зөрчсөн томилгоо, төрийн албаны сул орон тооны мэдээллийг хянах боломжийг хэрэглээнд нэвтрүүлж буй Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно.
  • ХӨСҮТ зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
  • Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү Хэвлэлийн хүрээлэнд "Олон улсын харилцааны шинэ нөхцөл байдлууд: Америкийн геополитик хэрхэх вэ?" хэлэлцүүлэг, нээлттэй яриа хийнэ.

13.00 ЦАГТ: 

  • УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно. Утас: 88444121, 99034043

14.30 ЦАГТ:

  • Туушин зочид буудалд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, 21 аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Орон нутгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, ирэх жилүүдэд улсын хэмжээнд хэрэгжих сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн тухай хэлэлцэнэ. Холбоо барих: 99010985

19.00 ЦАГТ:

  • Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж