niitlelch.mn
2025.04.02 · eguur.mn

Сүхбаатар аймагт таван ихэр хурга төллөлөө

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Хаврын мал төлөлт эхэлж, малчны хотод төлийн дуу цангинаж эхэллээ. Малчин хүнд мал ихэрлэх нь мал сүргийн буян хишиг дэлгэрч олон түмнээр өсөн үржихийн бэлгэдэл гэж үздэг. Энэ утгаар хурга ихэрлэхэд ард түмэн ихэд бэлгэшээдэг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн малчин Э.Отгонбаярын хотонд таван ихэр хурга ихэрлэжээ. Тус суманд могой жилийн хавар ээлтэй сайхан байгааг илэрхийлж байна хэмээн нутгийн ард түмэн бэлгэшээж байна. Ихэр төлийн эзэн Э.Отгонбаяр нь малч удамтай нэгэн. Түүний өвөө Д.Баясгалан нь 1964 онд Монгол Улсын аварга малчин болж, Сүхбаатар аймгаас төрсөн анхны таван эрхэм хүмүүний нэг хэмээн хүндлэгдэж ирсэн билээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/580220/ · Архивласан: 2026.11.26
🗎 Архивлагдсан хувь (2026-11-26) · 47e3e9a6cf91d25d…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.