niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 23:01 UTC Эх: https://news.mn/r/2779967/ 9f712119bb309147… ← niitlelch.mn руу буцах

"Өвөл хурдан морь уралдуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ"

Хуучирсан мэдээ: 2025.01.29-нд нийтлэгдсэн

"Өвөл хурдан морь уралдуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ"

"Өвөл хурдан морь уралдуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой асуудлаар дараах мэдээллийг хийлээ.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Орон нутаг үндэсний арга хэмжээг хариуцаж, зохион байгуулах болсонтой уялдуулж, өмнө гарсан Засгийн газрын 57 дугаар тогтоол буюу тавдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-н хүртэл морин уралдаан зохион байгуулж болохгүй гэж тусгасан. Энэ хугацааг хөдөлгөх шаардлагатай болж байгаа учраас манай яамны өмнө нь гаргасан тушаал дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Өнгөрсөн 2019 онд Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч байсан. Энэ хугацааг Засгийн газраас бус аймаг, орон нутгаас тогтоохоор шийдвэрлэлээ. Бид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай уулзсан. Нэн түрүүнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой.

Тиймээс төрийн бус байгууллага, уяачдын холбоотой хэд хэдэн уулзалт хийж, одоогийн хууль бусаар өвлийн нэг, хоёрдугаар сард уралдаж байгааг таслан зогсоох ёстой. Энэ хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулж болно гэж зөвлөж байна. Цас хайлж эрсдэл багатай болсон байна. Мөн унаач хүүхдийн нас 9 байсныг 12-оос дээш гэж тусгасан. Хүүхдийн хувцас хэрэгсэл, стандартыг сайжруулах чиглэлийг өгч байна. Аймаг орон нутаг, уяачдын холбоо зөвлөмжийг хангах ёстой.

Өмнө нь тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд морь унадаг хүүхдүүдийг тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэж үздэггүй. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэж үздэг. Давхар стандарт гарч ирж байна. Наадмаар ч гэсэн хүүхэд морь унах ёсгүй болж ирнэ. Мөн морин уралдаантай холбоотой амь насаа алдсан, гэмтсэн хүүхдийн статистик нууц байгаа. Тэр уралдаан зохион байгуулж байгаа хүмүүст ямар ч хариуцлага хүлээлгэх зохицуулалтгүй байгаа.

Би малын захад өссөн хүүхэд. Хурдан морь унаж өссөн. Тийм учраас одоо маргаад яах вэ. Эсвэл хаврын морины уралдаан Хятад, Өвөр монголын наадам болох уу. Морин уралдаан бол ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголчуудын өв соёл. Бид өв соёлыг тээгч ард түмэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж