niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 23:03 UTC Эх: https://news.mn/r/2779777/ 2c6da4df3820f7e3… ← niitlelch.mn руу буцах

Утааны хэлэлцүүлгээр хариуцлага хөндөнө

Хуучирсан мэдээ: 2025.01.28-нд нийтлэгдсэн

Утааны хэлэлцүүлгээр хариуцлага хөндөнө

Утааны хэлэлцүүлгээр хариуцлага хөндөнө

УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо маргааш /2025.01.29/ утааны асуудлаар гурав дахь хэлэлцүүлгээ зохион байгуулна. Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос хойш зуух, яндан солихоос эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх хүртэл олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Зарцуулсан хөрөнгө хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Тэгвэл хариуцлага хөндөгдөх нь ээ.

Сайжруулсан түлшинд хордож, 2019 оноос хойш 400 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээ бий. Гэвч албаныхан “Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Сорьцод шинжилгээ хийхэд стандарт хангасан” гэдэг тайлбар хэлж ирсэн юм. Харин эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж, хорт хавдраар  амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх болсныг анхааруулах болсон. Иймээс маргаашийн хэлэлцүүлгээр зөвхөн түлшинд хордож амиа алдсан хохирогчдын асуудал хөндөгдөхөөс гадна эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал ч сөхөгдөнө.

Сануулахад, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийхээр болсон тул урьдчилж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Үүний өмнөх хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж