Годрон өвчний нөхөн төлбөрийн зөрүү болох 315 сая төгрөгийг малчдад энэ онд олгоно
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарч 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан. Тэгвэл “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардлыг өнгөрсөн онд багтаан 2.8 тэрбум төгрөгийг малчдад олгуулахаар улсын төсвөөс шийдвэрлүүлсэн. Одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.