niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 23:31 UTC Эх: https://news.mn/r/2779404/ a41610d0b57a98bb… ← niitlelch.mn руу буцах

Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг нараас болж муудалцав

Хуучирсан мэдээ: 2025.01.27-нд нийтлэгдсэн

Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг нараас болж муудалцав

Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг нараас болж муудалцав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.27/ хуралдаанаар хил холболтын төмөр замтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд итгэл алдарч байгаа гэдгээ хэлэв.

Энэ тухай тэрбээр “Сүүлийн үед итгэл найдвар бага төрж байна. Ураны төслийг зогсоосон, авлига авсан хүн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт газрын дарга ч хийж байх шиг. Маш олон асуудалд оролцсон хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д очоод бүтээмж хяналтын захирал ч болчихсон байх шиг. Бүтэхгүй шүү.  Үнэхээр төслүүдээ явуулъя гэж байгаа бол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам зарчимтай байгаарай.

Д.Үүрийнтужяа, Н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг хянуулна гэж байхгүй ш дээ. Тэгчихээд авлигатай тэмцэнэ ч гэх шиг” гэж шүүмжилсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сургаар, аль эсвэл таамаглалаар тодорхой хувь хүмүүсийн нэрийг барьж, нэр хүндэд нь халдмааргүй байна аа П.Сайнзориг гишүүн ээ.

Францын шүүх дээр ямар ч хувь хүмүүсийн нэр ус байхгүй байгаа. Олон улсын асуудал дээр гуравдагч орны шүүхийн нэр төр барьж, нэр төрд халдахаа болиорой. Та нар яахаараа хүмүүсийг авлигач гээд дууддаг юм. Та нарт хэн тийм эрх өгсөн юм. Хүний нэр төрийг хуулиар хамгаалдаг улс орон ш дээ” гэж хариу барив.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мөчөөгөө өгсөнгүй “Францын шүүх тогтоочихсон шүү дээ. Өмөөрөөд байгаарай наад авлигачдаа” гэж зандрав.

Авлига авсан асуудалд нэр холбогдоод буй Д.Үүрийнтуяа нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Мониторингийн хэлтсийн даргын алба хашиж буй бол Н.Пунцаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хяналт хариуцсан менежерээр томилогдон ажиллаж буй.

Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хяналт хариуцсан менежер болсон бол П.Нүрзэд “Улаанбаатар төмөр зам” –ын хяналт хариуцсан менежерээр томилоод байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж