Орон сууцны хороололд амьдрах айл өрхийн хэрэгцээ шаардлагад нь нийцэх тохижилт, тав тухтай орчинг бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ ажиллах үүрэгтэй. Он гарснаас хойш хотхон, хорооллуудын СӨХ-ны төлбөр нэмэгдэж байгаа нь үндэслэлгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж бухимдаж буй. Харин СӨХ-нуудын зүгээс төлбөр нэмэгдэхээс аргагүй нөхцөлд хүрсэн.
Хуулиараа СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар төлбөрийг тогтоодог. Төлбөр нэмэгдсэн нь нэгдүгээрт, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн хангамжтай холбоотой.
Хоёрдугаарт, цахилгааны үнэ өссөн, гуравдугаарт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор төлбөр нэмэгдсэн гэдгийг тайлбарлажээ. Иргэний хуулийн 147.2, 3-т зааснаар СӨХ-ны төлбөр тогтоох аргачлалыг тогтоож өгсөн байдаг аж.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1600 гаруй сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 1562 нь нийслэлд байгаа аж. СӨХ гэдэг нь иргэдийн өмч хөрөнгө дээрээ нэгдсэн холбоо. Тиймээс өөр газраас санхүүжилт авахгүйгээр тухайн орон сууцны оршин суугч иргэдээс шууд санхүүждэг. Төлбөр болон бусад асуудлаар төлөөллийн зөвлөлөөс хуралдаж хэлэлцдэг байна. Оршин суугчид төлбөр нэмэгдсэн асуудлаар гомдоллож байгаа тохиолдолд нийтээр хуралдаж, СӨХ-ны зөвлөлөөс хийгдэх ажлуудыг асууж тодруулж, шаардлагагүй гэж үзвэл төлбөрөө дараагийн засвар үйлчилгээнд зарцуулах боломжтой аж.
Монгол Улсын Иргэний хуулийн 147.2-т зааснаар Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. Өөрөөр хэлбэл, дээрх зардалтай холбогдон гарах зардлыг нийт оршин суугчийн хаалганы тоонд хуваан зардлыг тодорхойлно. Харин тус хуулийн 147.3-т, Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргахаар зохицуулсан байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ