Засгийн газраас цагаан сараар 7 хоног амардаг болох хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байна гэдэг мэдээлэл цацагдах болсон. Эл асуудалд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбар хийлээ.
Тэрбээр “Энэ жилийн сар шинийн нэгэн, хоёрны өдөр Бямба, Ням гариг таарч байгаа. Хуулиараа амрах ёстой өдөр. Шинийн нэгэн, хоёрон, гурван амрах ёстой өдөр сар шинэ таарчихаар ард иргэд амрах хугацааг сунгах ёстой юм уу, үгүй юм уу гэж яриад байна. Бусад улс орнууд энэ тохиолдолд сунгаж амардаг юм байна. Тийм учраас цагаан сар, наадмаар 7-10 хоног амардаг тогтолцоотой болбол ямар вэ гэдэг дээр манай яам судалгаа хийж байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулна. Засгийн газрын хуралдаанаас амрахыг дэмжвэл хоёр хуульд санал өгнө.
Хөдөлмөрийн хуульд шинийн нэгэн, хоёрон, гурванд амарна гэж заасан ч хуанлигаар шинийн нэгэн байхгүй тохиолдол бий. Тиймээс битүүний өдрөөс эхлээд шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрвөн амралтын өдөр болговол ямар вэ гээд асуухаар ард иргэд дэмжиж байгаа. Шинийн нэгэн хоёрон амралтын өдөр таарвал тэрийг залгуулаад амралтын өдөр болгоод өгөөч ээ гэж байгаа. Тэгэхээр нийтдээ 7 хоног болж байгаа. Цагаан сараар амралтын өдрийг оруулаад 7 хоног амрая, наадмаар амралтын өдрийг оруулаад 7-9 хоног амрах нь ард иргэддээ ч чухал, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм болов уу гэж үзэж байгаа.
Гэхдээ энэ жил цагаан сараар гурав хоног амарна, Засгийн газар саналыг дэмжлээ ч УИХ-ын намрын чуулган завсарласан байгаа гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ