niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 23:34 UTC Эх: https://news.mn/r/2778950/ 86a731019f137127… ← niitlelch.mn руу буцах

Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарт албан бичиг явуулжээ

Хуучирсан мэдээ: 2025.01.24-нд нийтлэгдсэн

Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарт албан бичиг явуулжээ

Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарт албан бичиг явуулжээ

УИХ-ын намрын чуулганы хуралдаан өнөөдөр /2025.01.25/ хаалтаа хийлээ. Өмнө нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо/2025.01.21/ хуралдаанаар ажлаа байнга тасалж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн.

Тодруулбал, сөн удаагийн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалжээ. Харин Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нарт байнгын хорооны хуралд дуудах албан бичиг явуулсан байна.

Энэ талаар өмнө нь УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “УИХ -ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлах болов уу. Ирцтэй холбоотой мэдээллийг А.Ариунзаяа гишүүн нарийвчилж гаргах шаардлага байна. Хурадаа суудаггүй гишүүд байна, Х.Баттулга, С.Лүндэг. Нийгэм өнөөдөр хуралдаа суухгүй байгаа гишүүдэд онцгой анхаарал хандуулж байна. Хууль тогтоох байгууллагад төлөөллийн ардчиллыг хангаж сонгогдож ирсэн юм бол хуралдаа сууж байх ёстой.  УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний ажил нь,  үүрэг нь. Тийм учраас гишүүдийн ирцийн нарийвчилсан мэдээллийг оруулж ирж, шаардлагатай бол дараагийн хуралд  Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулж ир гэж та бүхэндээ хэлье” гэж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж