niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 00:00 UTC Эх: https://news.mn/r/2901626/ f92d18f3a9dc71fe… ← niitlelch.mn руу буцах

207 дугаар байрыг барихад 4 тэрбумыг төсөвт тусгана

207 дугаар байрыг барихад 4 тэрбумыг төсөвт тусгана

207 дугаар байрыг барихад 4 тэрбумыг төсөвт тусгана
Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байрыг буулгаад, дахин шинээр барихад нийт 16.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх оны төсвийн төсөлд дөрвөн тэрбумыг тусгажээ. Шинэ байр барих ажлыг "Дабльпирамид констракшн" ХХК болон "Гэрэгэтехнологи" ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байгаа гэдгийг өмнө нь албаныхан мэдээлж байв.
Уг байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа тул барилгын ажлыг чанар стандартын дагуу шуурхай гүйцэтгэж, иргэдийг орон сууцанд нь аль болох богино хугацаанд оруулах шаардлагатай байгаа талаар оршин суугчдын төлөөлөл хэлж байгаа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд барилгыг бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг хэлж байсан юм.

“Дүнжингарав” уулзвар дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлэх бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Одоогоос хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 8.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нийтдээ 16.5 тэрбум төгрөгөөр байрыг дахин барихаар төлөвлөсөн байна.

Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.3 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байв.

Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон байна.

ХҮН АМЬ НАС ХОХИРСОН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

Дүнжингаравын уулзварт газ ачиж явсан ачааны машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн долоон хүн амиа алдсан. Тэгвэл энэ хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны есдүгээр сарын 25-нд болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Ч.Р-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагч болон иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад тус гэмт хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдыг амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан бөгөөд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна. Мөн тус шүүхийн 2025 оны дөрөьдүгээр сарын 22-ны 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна гэж үзжээ. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж