niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 00:00 UTC Эх: https://eguur.mn/704284/ 224486e478926eda… ← niitlelch.mn руу буцах
НийгмийнУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Улстөрчдийн урлагийн үзлэгийн "сезон" айсуй

Улстөрчид ард түмэнд энгийн, ойр дотно нэгний дүр төрх бүрдүүлэх гэж өөрөө дуулж хуурдаж, бүжиглэх нь ердийн л нэг үзэгдэл болсон. Үүний нэг жишээ нь, саяхан Д.Цогтбаатарын хоёрхон мөр шүлэг унших гэж “түгдэрсэн”, марксикм дээрээ “бүдэрсэн” омгорхол байлаа.

Тэгээд ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх, эсэх тухай чухал асуудал хэлэлцэж байхад шүлгийн мөрөөр хариулан “огшиж” суух нь байндаа тун туссангүй. Ер нь ч уран зохиол, дуу зэргийг улстөрчид сурталчилгаандаа эсвэл өөрийгөө “зөв монгол” гэж харагдуулахад ашигладаг нь нууц бус.

Улстөрчид хоорондоо цэцэн цэлмэг мэтгэлцэхдээ гол нь биш, үнэн хэрэгтээ монголчуудын хөөрүү дэвэргэн сэтгэлийг урлаг, утга зохиолоор дамжуулан өдөөж байгаа хэлбэр. Зарим гишүүн юу юуны үзүүрт хүрэлгүй амьдрал, улс төрийн замналаараа “ном” гаргадаг нь ч ийм л учиртай биз. 

 Монголын төрд авьяас нь асгарч, онгод нь цаг наргүй "буудаг" гишүүд бий

Нэг бол дуу дуулаад суучихна,үгүй бол дуу сонсгоод явчихна, эсвэл хэн нь илүү шүлэг мэдэх вэ гээд уралдчихна. Үе үеийн парламентад л ардын авьяастнууд байсан агаад хэнийг ч дагуулахгүй нь бараг л парламентын гоцлол дуучин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж.

Нутаг нугынх нь юм болохоороо УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт яаж зүгээр байх вэ, нэг удаа “Буянт гол”-ынхоо хөвөөнд “солонго ургатал” өнгө өнгийн гэгээ татуулан дуулж байсан удаатай. УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр үг хэлж ч хүрэлцдэггүй хэдэн минутаасаа дуу сонсгож “үрж” л явлаа. Нэг нэгийнхээ буруу уншсан шүлгийн мөрийг засаж уншиж (Г.Занданшатар, Х.Нямбаатар) өгдөг л байлаа.

Энэ мэтчилэн сонгууль дөхөөд ирвэл, иргэдтэй уулзах болоод тойруулж суулгаж байгаад дуулах нь дуулаад, уйлах нь уйлж, онигоо ярих нь ярьж, шүлэг магтаал хэлэх нь хэлээд л өөр өөрийн өнгөөрөө солонгордог хорвоо. Тэр цаг дөхөж байгаа нь УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны зах зухаас цухалзах боллоо. 

Гэхдээ зарим гишүүн хаана, ямар асуудалд уянгатай байхаа бодож баймаар. Сайн мэдэхгүй бол шүлэг унших гэж сэглэж, сэмлэхээ болих хэрэгтэй. Ингэж уран зохиолын үнэ цэн, тэнгэрт хальсан хэдэн зохиолч, яруу найрагчийн ясыг өндөлзүүлж байснаас “дуугүй байсан нь дээр”.

Улс төрчид дуу дуулаад, шүлэг уншаад л үнэгүй урлагийн үзлэг хийгээд эхлэхээрээ л иргэдийг юу ч гэж “огшоогоод” өөрийн талдаа оруулахад бэлэн явдаг даа.

Д.ГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert