Засгийн газраас “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгох арга хэмжээ авахаар болсноо зарлаад буй. Гэвч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн оны сүүлээр хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томилсон бол саяхан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан Б.Дүгэржавыг тус компанийн захирлаар томилсон. Тодруулж хэлбэл, О.Батчулуун нь “Монголын төмөр зам” компанийг удирдаад сар болж буй бол Б.Дүгэржав нь тамга тэмдэгээ хүлээж аваад ердөө тав хонож байна.
Чиг үүрэг нэг төрийн өмчит компаниудыг нэгтгэснээр шинэ захирал томилох шаардлага үүсэх үү, эсвэл саяхан тамга гардаж авсан хоёр даргын нэгээр нь нэгтгэсэн компанийг удирдуулж, нөгөөг нь дэд дарга болгох уу, эс бол хоёуланг нь явуулах уу гээд асуудал үүсэх нь.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Дүгэржавын хувьд эрх зүч, математикч мэргэжилтэй, өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын итгэлт хүн нь гэдэг мэдээ чих дэлсэж буй.
Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулууны тухайд эдийн засагч, хуульч мэргэжилтэй, Хууль зүйн яаманд ажиллаж байсны зэрэгцээ, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөх зэрэг албыг хашиж иржээ.
Г.ХОРОЛ
3,607.57




















































Холбоотой мэдээ