2018.04.12 · niitlelch.mn (Archiv) · Архив

Хуурамч дэвсгэрт ашигласан этгээдийг шалгаж байна

Хуурамч дэвсгэрт ашигласан этгээдийг шалгаж байна

Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай иргэн С “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тогтоогджээ.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкинд энэ сарын 10-ны өдөр /2017.04.10/ хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн үйлдлийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан.

Иргэд та бүхэн аливаа худалдан авалт хийхдээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.