niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 00:32 UTC Эх: https://news.mn/r/2777967/ e72f27d6d83d80d4… ← niitlelch.mn руу буцах

Х.Баттулга, С.Лүндэг нар хуралдаа суухгүй бол хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2025.01.21-нд нийтлэгдсэн

Х.Баттулга, С.Лүндэг нар хуралдаа суухгүй бол хариуцлага тооцно

Х.Баттулга, С.Лүндэг нар хуралдаа суухгүй бол хариуцлага тооцно

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /2025.01.21/ хуралдах үеэр ажлаа байнга тасалж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдлөө.

Энэ талаар УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “УИХ -ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлах болов уу. Ирцтэй холбоотой мэдээллийг А.Ариунзаяа гишүүн нарийвчилж гаргах шаардлага байна. Хурадаа суудаггүй гишүүд байна, Х.Баттулга, С.Лүндэг. Нийгэм өнөөдөр хуралдаа суухгүй байгаа гишүүдэд онцгой анхаарал хандуулж байна. Хууль тогтоох байгууллагад төлөөллийн ардчиллыг хангаж сонгогдож ирсэн юм бол хуралдаа сууж байх ёстой.  УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний ажил нь,  үүрэг нь. Тийм учраас гишүүдийн ирцийн нарийвчилсан мэдээллийг оруулж ирж, шаардлагатай бол дараагийн хуралд  Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулж ир гэж та бүхэндээ хэлье” гэлээ.

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ажлаа тасалсан гишүүдийг Х.Баттулга, С.Лүндэг нар өнгөлөх болсон.

УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг тогтмол гаргаж, олон нийтэд мэдээлж байгаа ч ажлаа тасалж буй гишүүдэд нөлөөлөхгүй байгаа тул хамгийн сүүлийн арга нь хариуцлага тооцох болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж