АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт тангараг өргөнө. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулснаар тангараг өргөх ёслолд Монгол Улсыг төлөөлж тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр оролцох аж. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж иргэний хувиар оролцож байна.
Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон юм. Тэрбээр, 2022 оны долдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байденд бараалхаж байсан билээ.
Энэхүү ёслолд,
- БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний төлөөлөгч Хан Жэн
- Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей,
- Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони
- Гүржийн ерөнхийлөгч асан Саломе Зурабичвил
- Европын парламентын гишүүн Сара Кнафо, Эрик Земмур нар тус тус оролцоно.
3,607.57






















































Холбоотой мэдээ