niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 01:04 UTC Эх: https://news.mn/r/2777028/ 1816993cead5633d… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын намрын чуулганыг 7 хоногоор сунгалаа

Хуучирсан мэдээ: 2025.01.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын намрын чуулганыг 7 хоногоор сунгалаа

УИХ-ын намрын чуулганыг 7 хоногоор сунгалаа

УИХ-ын намрын чуулганыг маргааш /2025.01.18/завсарлуулахаар төлөвлөж байсан ч 7 хоногоор сунгаж, нэгдүгээр сарын 24-н болгожээ.

УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдахаар хуульчилж, энэ хугацаа гүйцсэн ч хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүд олон байгаа тул анхны төлөвлөсөн хугацаанд багтаан завсарлуулах боломжгүй болсон аж.

УИХ-ын намрын чуулганыг 2024 оны аравдугаар сард нээсэн. Энэ хугацаанд УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг баталснаас гадна Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх зэрэг чухал төслүүдийг батлаад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж