niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 01:05 UTC Эх: https://news.mn/r/2776865/ 5ad413530d9ccf14… ← niitlelch.mn руу буцах

Х.Булгантуяа СЗХ-ны хяналтын зөвлөлийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2025.01.16-нд нийтлэгдсэн

Х.Булгантуяа СЗХ-ны хяналтын зөвлөлийг шүүмжлэв

Х.Булгантуяа СЗХ-ны хяналтын зөвлөлийг шүүмжлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.16/ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, монголбанкны мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцэж буй.

Чуулганы хуралдаанаар СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийг сонгосон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа шүүмжлэлтэй байр сууриа удаа дараа илэрхийлэв.

Тэрбээр, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагчаар 20 жил ажиллаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга байсан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо. Иргэд санхүүгийн зах зээлд яаж итгэх вэ хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Чуулганы хуралдаанаар нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж байх үед тэрбээр мөн энэ асуудлыг хэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвөлийн даргаар газар зохион байгуулагч хүнийг тавих гэж байгааг ойлгохгүй байгаагаа дуулгаж, тус хороонд гишүүнээр нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүс дунд чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой мэргэжилтэй хүн нэг ч алга. Гишүүнд нэр дэвшсэн хүмүүс ч дандаа эдийн засагчид байна. Та нараар эдийн засгийн тооцоолол хийлгэхгүй байх. Монголбанкны хяналтын зөвлөлд нэр дэвшвэл дээр юм биш үү гэсэн юм.

СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдсон газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийн намтарыг тэрбээр мөн хцахим хуудастаа хавсарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж