Д.Жаргалсайхантай холбоотой гэгддэг “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист нэгжлэг хийжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхантай холбоотойгоор өчигдөр /2025.03.20/ “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист АТГ-аас нэгжлэг хийжээ. Тодруулбал, тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овооны цайрын орд газарт байгуулсан уулын баяжуулах үйлдвэрийн оффис, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байдаг G&D төвийн байрыг нэгжсэн байна. Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас тодруулахад "нэгжлэг хийсэн нь үнэн" гэлээ. Д.Жаргалсайханыг шалгуулна гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдэж байсан билээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.