niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 01:30 UTC Эх: https://news.mn/r/2901646/ 70d601787188009a… ← niitlelch.mn руу буцах

Шахмал болон хагас коксон түлшинд хөндлөнгийн шинжилгээ хийнэ

Шахмал болон хагас коксон түлшинд хөндлөнгийн шинжилгээ хийнэ

Шахмал болон хагас коксон түлшинд хөндлөнгийн шинжилгээ хийнэ

Нийслэлийн хэмжээнд шахмал түлшний чанар, стандарт болон түлш хэрэглэгчдийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгүүдээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар шинжлүүлэхээр болсон байна.

Мөн хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхүүдийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах аж.

Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдалд хяналт тавих юм.

Тухайн хяналт, шалгалт нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Одоогоор нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын ажилтнууд хяналт шалгалт хийж байна. Шалгалтад 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашигладаг айл өрх, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас худалдан авсан хагас коксон түлшийг борлуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж