ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байгаа талаар мэдээлэл өгнө

ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хуульчдын ордонд

08:30-12:30 цагт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Монголын Хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022.06.03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“М банк арена”-д

13:00-19:00 цагт Азийн сагсан бөмбөгийн 2029 оны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт болно.

Гадаад харилцааны яаманд

14:00 цагт Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий газар хамтран мэдээлэл хийнэ.

14:00 цагт Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн XIII зөвлөлдөх уулзалт эхэлнэ.