17/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Хайртай хүндээ хиам өгөхгүй” уриалгад нэгдээрэй

Бид бүхний амтархан идэх дуртай хиамны үнэр амт оруулагч “нитрит” хэмээх химийн бодис нь хорт хавдар үүсгэдэг хиймийн бодис вирусын гол өдөөгч гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна.

Хиамыг зах зээлд хурдан шуурхай борлуулахын тулд үнэр амтанд донтуулагч хүчтэй химийн найрлага бүхий амтлагч хольдог бөгөөд энэхүү бодисыг 10 кг маханд 0,02 грамм орох тунг нь тохируулахгүйгээр сайхан амт үнэр оруулж хүний идэх хүслийг татахын тулд хиамны үйлдвэрүүд халбагаар хутган хийж орхидог юм байна.

“Хайртай хүндээ хиам өгөхгүй” уриалгад нэгдээрэй

Сүүлийн жилүүдэд элэг ходоод цусны хавдраар өвчлөгсөд эрс нэмэгдэж залуужиж байгаатай холбогдуулан дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ тандалт хийжээ.

Судалгаагаар өвчлөгсдийн дийлэнх нь хоолны буруу зуршлаас болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь хорт хавдрын шинж тэмдэг илрэгсдийн 75-80% нь хиам болон хиам оролцдог түргэн хоол болох пица бургер ороомог салатанд дурлагсад буюу 02-35 хүртэл насны хүүхэд залуус болох нь анхаарал татсан байна.

Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах цаг нь болжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.