niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:01 UTC Эх: https://news.mn/r/2776116/ ee7b632c49339cd3… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын гишүүн Д.Ганбат Энэтхэг улсаас зээл авахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2025.01.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Ганбат Энэтхэг улсаас зээл авахыг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Д.Ганбат Энэтхэг улсаас зээл авахыг эсэргүүцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.13/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэг улсын Экспорт-импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Д.Ганбат гишүүн эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлэв.

Энэ талаар тэрбээр “Сүүлийн 7, 8 жилд Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдэж, 8, 9 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улс нийт 35 тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 9 тэрбум нь Засгийн газрын өр. Цаашдаа ч нэмэгдэх нь.

Газрын тосны үйлдвэрийг 1.7 тэрбум ам.доллараар босголоо гэхэд  түүхий эд нь хаана ч байгаа юм. Энэ асуудалд хариулж чадахгүй байгаагаас үзэхэд бүэтлтэй болно гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна. Ард түмэн л төлдөг юм гээд 2027, 2028 онд ашиглалтад ороход нь түүхий нефть алга гэнэ, баахан хүн шоронд ороод дуусах байх.

Ардын нам хариуцлагаа үүрэх засаглах сонголтыг ард түмэн хийсэн. Гэтэл Ардчилсан намын нэртэй 7, 8 сайдыг тавиад бүтэхгүй төслүүдээ толгойлуулаад явж байгаа. Энэ хүмүүс дуусгаж чадна гэсэн баталгаа хаана байгаа юм, Дуусгаж чадахгүйг нь мэдээд сайдаар тавьж байгаа байхгүй юу. Ванга шиг хэлчихье, энэ төсөл дээр гурван жилийн дараа дахиад 300 сая ам.доллар нэмнэ гэдэг юм яриад сууж байна. Ийм л юм болно ш дээ.

Сөрөг хүчин гэж алга, хариуцлага тооцох юм алга. Эрх мэдэлтэй байх хугацаагаа уртасгахын тулд ард түмний сонголтыг нь хэрэгжүүлэхгүй хариуцлагаас зугтаж байгаа байхгүй юу.

Covid-19 гараад ажил саатуулсан гэх юм.  Гэтэл урд хөрш цар тахлын үеэр төмөр замын сүлжээгээ 10 дахин өсгөсөн. Хөх хот метротой болчихсон. Ингэж амжилттай хийгээд байж чадаж байгаа. Гэтэл манайд авлига хороолол сүндэрлэж байна, хариуцлага тооцож байгаа юм алга. Усан парк байгуулна гэж эхлээд юу болж дуусав.

УИХ-ын чуулган дээр үг хэлэх боломж байхгүй, маш их хүнд сурталтай. Нэг өдрийн өмнө нэр усаа өгч гэх шиг. Шөнө дэлхий эргээд хонож байна ш дээ. Энийг засч залруулах ёстой сөрөг хүчин, олон намын систем, Үндсэн хууль ажиллахгүй байна. Ийм үед зээл нэмж аваад байх нь сайн биш. Айлын тал нэг ч цент дутаахгүй төлүүлнэ.

Мөнгөтэй болчихсон хэдэн нөхөд нь шорондоо суух юм уу гадагшаа зугтаах юм уу” гэж бухимдав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж