niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:01 UTC Эх: https://news.mn/r/2776053/ 58246002d5cde8c9… ← niitlelch.mn руу буцах

5600 айлын “Залуус-1” орон сууцны хотхон байгуулна

Хуучирсан мэдээ: 2025.01.13-нд нийтлэгдсэн

5600 айлын “Залуус-1” орон сууцны хотхон байгуулна

5600 айлын “Залуус-1” орон сууцны хотхон байгуулна

Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах амлалт өгөөд буй. Ингэхдээ нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц санал болгохын тулд “Залуус-1” хорооллыг барихаар төлөвлөсөн байдаг. Уг орон сууцны хотхоныг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барих аж. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьжээ. Одоогоор төслийн явц 10 хувьтай юм байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэр энэ асуудал яригджээ.

Сануулахад, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц төсөл хэрэгжиж буй. Төслийн ажил анх 2019 онд эхэлж байсан бөгөөд 1008 айлын орон сууцаас гадна 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг мөн баригдах юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6м2 талбай бүхий  21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдаж байна. Орон сууцны эхний хэсэг ирэх зургадугаар сард ашиглалтад орно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж