niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:30 UTC Эх: https://eguur.mn/704666/ 83644e993fcb2310… ← niitlelch.mn руу буцах
Улс төрийн мэдээ

С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, буруугаа хүлээсэн гэх. Түүнд хязгаарлалт тогтоох саналыг Прокуророос шүүхэд гаргасан байна. Уг саналыг өнөөдөр |2026.11.27| Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон байна.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тэрбээр эхнэрийнхээ санал болгосон БНХАУ-ын иргэнтэй тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-нд нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулсан гэх асуудалд холбогдоод байгаа юм. Уг бүтээгдэхүүн нь техникийн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан байсан бөгөөд худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байна.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert