niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 02:30 UTC Эх: https://eguur.mn/704660/ 8435a962066d288a… ← niitlelch.mn руу буцах
Улс төрийн мэдээ

Морин хуур, монгол тэмээний өдрийг нийтээр тэмдэглэх тухай хуулийг өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдрийн байдлаар манай улс нийтээр тэмдэглэх баярын ес, тэмдэглэлт 16 өдөртэй. Тэгвэл Н.Батсүмбэрэл тэргүүтэй зургаан гишүүн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд,

  • “5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
  • 5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24” өдрүүдийг тус тус тусгуулахаар хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ.

Хууль санаачилагчдыг тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Д.Жаргалсайхан, Б.Найдалаа, У.Отгонбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Р.Сэддорж, Л.Энхнасан нар байна.

Тэдний тайлбарлаж буйгаар, эдгээр өдрийг тэмдэглэх зорилго нь хойч үедээ үндэсний өв соёлоо таниулах, олон нийтэд сурталчлан таниулах аж. Гэвч ийм зорилгод хүрэхийн тулд заавал хуулиар тусгай өдөр тогтоож, төсвөөс мөнгө гарган өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай юу.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ub emegtei
ub emegtei

maluudad heletseh chuhal yum algoo

Холбоотой мэдээ

Back to top button
Insert