УИХ-ын гишүүн, УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр/2025.01.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Аж үйлдвэрлэгчид болон иргэн, компаниудаас хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хараат байж, иргэд, аж үйлдвэрлэгч нар, бүтээн байгуулагчдыг зовоож байгаа асуудал хэрээс хэтэрлээ гэж маш их гомдол ирүүлж байна. Иймээс энэ асуудалтай холбогдуулж холбогдох газруудад хандахад ахиц гарсангүй. Иймээс энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, хууль хяналтын байгууллага улстөрчдөөс хараат бус байдлаар ард иргэдийн төлөө ажиллаж байгаа гэдгийг баталгаажуулж мэдээлэл өгөх зорилгоор сонсгол хийнэ.
УИХ -ын гишүүд бид шүүгчдийг, прокурорыг, хууль хяналтын байгууллагын тэргүүн нарыг томилдог. бүх хууль тогтоомжуудыг баталдаг. Тэгээд байхад биднийг сонгосон иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэгчдийг хууль бусаар зовоож, зүдрээж байгаа гомдол тасрахгүй байгаа нь байж боломгүй үйлдэл. Үүнийг УИХ хяналтандаа авч сонсгол хийнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд энэ талаарх мэдээлэл гомдлыг баталгаажуулж, албан бичгээр өгнө үү гэж хандаж байна” гэлээ.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ