УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 8-нд буюу Лхагва гаригт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг зөвшилцөнө. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-тай зөвшилцөхөөр 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлжээ.
Иймээс хэн, хэнийг Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн мэдүүлэв гэдэг тодорхой болно. Улмаар эл асуудлыг УИХ Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, эцэслэнэ.
Шинэ он гарахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Одоо Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдын албыг Б.Дорж залгуулж буй. Бүрэн эрх нь дуусч байгаа тул зөрүүлж хүн томилох шаардлага үүссэн. Тэгвэл эл албыг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь залгуулж мэдэхээр байна. Тэрбээр 2016-2020 онд Сэлэнгэ аймгаас парламентад сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Улмаар 2023 оноос МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болсон юм.
Г.ХОРОЛ
3,608.65






















































Холбоотой мэдээ