НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг ирэх сарын 1-ээр дуусна
Эрүүл мэндийн яамны санаачилгаар орон даяар арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл цэцэрлэгийн 3 настнууд болон сургуулийн 1,6,10-р ангийн сурагчдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж байгаа юм.
Үүнд нийт 284.516 хүүхэд хамрагдахаас 263.226 хүүхдийг хамруулсан байна. Харин үзлэгийн эхний долоо хоногт хүүхдүүдээс шүдний өвчлөл хамгийн их илэрч байгаа талаар албаныхан мэдээллэж байсан бол нийт өвчлөл, насны бүлгийн мэдээллийг үзлэг дууссны дараа нэгдсэн байдлаар мэдээллэх боломжтой гэлээ.
Тэгвэл хамгийн өндөр хувьтай эрт илрүүлэгт хамрагдсан Баянхонгор аймаг 95.3%, Дорноговь аймаг 93.3%, Хэнтий аймаг 92.6%, Сэлэнгэ аймаг 91%, Дундговь аймаг 90.7% байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.