niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 03:31 UTC Эх: https://news.mn/r/2774267/ 947ad912983fe226… ← niitlelch.mn руу буцах

Хуучирсан мэдээ: 2025.01.03-нд нийтлэгдсэн

Собака не надо!

Собака не надо!

Шинэ оны өмнөхөн, шөнө орой болтол хуралдсан Монголын парламент Москвагийн ашиг сонирхолд үйлчилсэн нь Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батласан нь байлаа. Камерын өмнө матрын нулимс унагаж, эх орны эрх ашиг ярьж суусан гишүүд санал хураахад эсрэг кноп дарсан нь Оросын шахалтад орсон ч байх, Л.Оюун-Эрдэнийн хүсэлтийг хүлээж авсан ч биз.

Ямар ч байсан 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын эрчим хүчний эрх чөлөөг худалдсан 72 гишүүний нэр өнөө биш гэхнээ хожмоо ил болох гарцаагүй.  Тэр тусмаа Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн барьсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Б.Пүрэвдоржийн “Юм өгөө аваатай байдаг, ардчилал гарч ирээд ОХУ 11 тэрбумын их өрийг дарж өгсөн. Тиймээс 20 сая ам.долларын зураг төслийг дэмжиж өгөөрэй гэж Монгол, Оросын парламентын бүлгийн даргын хувиар хүсч байна” гэх үг протоколд үлдсэн, хэзээ нэгэн цагт тэднийг эх орны эрх ашгийн эсрэг үйлчилсэн гэж түүхэнд үлдэж мэднэ. Түүхээс уншихад Орост үйлчилсэн ч, Оросыг эсэргүүцсэн ч адилхан гашуун тавиланг туулсан л байдаг.

Улс төрийн гурвалаас бүрдсэн Хамтарсан Засгийн газрын гол зорилго нь боомтын боомыг тайлж, эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх агаад үүнийгээ “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэж нэрлэн, 14 “M” төсөл  хэрэгжүүлэхээ зарласан юм.

  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөл

Эдгээр 14 төслийг хэрэгжүүлснээр 2028 он гэхэд Монголын ДНБ 138.3 их наяд төгрөг, монгол хүнд оногдох ДНБ арван мянган ам.долларт хүрнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр амалсан. Гэвчиг эдгээр 14 төсөл бүгд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж, үр ашгаа өгнө гэвэл магад “Их санасан газар есөн шөнө хоосон” хоноход хүргэж мэднэ.

Гуя дагаж хүзүү гэгчээр Монгол, Францын хамтарсан ураны төслийг УИХ-д өргөн барихдаа  Женко.Баттулгын тарьсан балгийг засах, оросуудын захиалга, даалгаврыг биелүүлэх хоёр төсөл өргөн барьж, баяр ёслолоор далимдуулан парламент нь шөнө оройн цагаар “машиндчихсан” нь болсон явдал.

Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төлөөсийг лавтайяа 16 жил төлөхөөр болсон нь бодит үнэн.  Ингээд Монголын баялаг урагшаа үнэгүй урсахаар болж байна. Үүний үйлийн үрийг Х.Баттулга биш монголчууд хүртэнэ. Юу үнэн, энэ л үнэн.

Дулааны III цахилгаан станцыг өргөтгөхдөө тус станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт /1х50 МВт/ хүчин чадалтай блокоор өргөтгөх, 48МВт хүчин чадалтай дунд даралтын хэсгийн суурин дээр 250 МВт/2х125/ блок барьж шинэчлэхээр Орос-Монгол хоёр дээгүүрээ тохирчээ. Төслийн нийт өртөг нь 1.5 тэрбум евро. Ийм мөнгө Монголд байхгүй, өр зээл тавих нь ойлгомжтой. Ингээд Монголын парламент экспортоо Хятадад, эрчим хүчний тусгаар тогтнолоо Орост өгчихлөө гэхэд буруудахгүй. 126 болсноор гадаад, дотоодын хүчинд үйлчлэхгүй гээд байсан нь үлгэр, үлгэр. Үлгэрт гардагчлан Монголын ардчилал, үндэсний авулгүй байдал  ингээд“амар сайхандаа” жаргах дэг.

Монголын үндэсний хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлүүд үүнээс хоёр дахин бага, 600-800 сая еврогоор уг ДЦС-ыг бариад өгье гэдэг. Үндсэндээ, оросуудад өгөх мөнгөөр хоёрын зэрэг ДЦС барих боломжтой гэсэн үг юм. Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын гүйцэтгэх санхүүжилт гэхэд д 808.2 сая ам.доллар. Ийм атал Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 1.5 тэрбум еврогоор бариулна гэдэг Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа хариу тус лав биш. Тэгж ярихдаа тулбал Оросоос

Монголын төрд Оросын эрх ашигт үйлчилдэг улстөрч цөөнгүй. Х.Баттулгаас эхлээд парламентад Кремлийн төслүүд Монголын эрх ашгийн эсрэг ажиллаад суудаг. Тэдний тоонд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар багтана. “Хавирга” Пүүжээ бол Оросын жигтэйхэн сэтгэлтэй болсон, үүнийгээ ч ил тод илэрхийлдэг ч болсон. Монголын Засгийн газрын хөтөлбөрт Байгалийн хийн хоолойн төслийг яагаад багтаасангүй вэ гээд асуугаад сууж байсан шүү дээ. Монголын хууль тогтоох байгууллагын дэд дарга хүн атлаа…

Тээр нэг жил “Монос”-ын Л.Эрдэнэчимэг М.Энхсайханаас “Тавантолгойн төсөлд Оросын эрх ашиг хаана байна аа” гэж асууж байсан юм. Тэгээд Тавантолгойг “та бидэнд үлдээсэн” нэрээр тоносон. Нийт хохирлын хэмжээг Т.Доржханд 40 их наяд гэж тоолсон. ОУВС-д ажиллаж байсан хүн буруу бодоогүй биз, тэгээд ч тоо худлаа хэлдэггүй гэдэг.

Б.Чойжилсүрэн Монголын Эрчим хүчний сайд биз, гээд Москвагийн хувьд ердөө могойд барьдаг мод төдий. Чойжоо байтугай Х.Баттулгыг Кремль гөлөөг ч гэж тоож байгаагүй. Монголын Ерөнхийлөгч нараас Кремльд хөл тавьж үзээгүй хүн гэхээр В.Путин түүнийг хэр хэмжээнд үнэлдэг байсны илрэл. Нохой санаатай хүн тулдаа хятадуудад  бас үйлчилдэг. Ийм тулдаа баас хатсан ч өмхийгөө тавихгүй яваа…!

Үндсэндээ, Оросоос "Эрдэнэт" болон Дарханы хар төмөрлөг, Асгатын мөнгөний  орд уурхайгаа аваад ирсэн нь Ч.Сайханбилэг тэдний хажууд жинхэнэ эх оронч, эх орны эрх ашгаа эхэнд эрэмбэлсэн төрийн түшээ байжээ. Цаг хугацаа бүгдийг шүүдэг гэж энэ. Ямар ч байсан Ч.Сайханбилэг эх орноо зарж идээгүй, эдийн засгаа хорлож хохироосонгүй. Түүний Ерөнхий сайд байхдаа хийсэн реформ Монголын эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж буй нь үгүйсгэх аргагүй үнэн юм.

Энэ мэтчилэн, энэ мэтчилэн харвал Москвагийн троллууд Монголын төрийн ордонд цөөнгүй төвхнөсөн байна. Монголын радио оросоор мэндлэхэд ч ойрхон иржээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж