Булган ууланд дахин 21 янгир нутагшуулна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Улмаар 2023 оны зургадугаар сард Булган ууланд арван янгир нутагшуулсан. Мөн үүнээс дөрвөн сарын дараа дахин хоёр тооны тэх нутагшуулснаар шинэ төл мэндэлж эхэлсэн билээ. Ингээд арвижиж буй сүрэг дээр нэмэлтээр 2024 оны зургадугаар сард Булган ууланд дахин 16 янгир нутагшуулсан. Харин энэ жилийн Булган уулын шинэ төл дөрөвдүгээр сарын 20-оос зургадугаар сарын 10-ны хооронд мэндлэх юм байна. Мөн түүнчлэн энэ оны зургадугаар сард Булган ууланд дахин 21 янгир нутагшуулахаар болжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.