"Жилд 800 саяыг цалинд зарцуулдаг чөлөөт бүсийнхэн хотод сууж байна"
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ЗГХЭГ-ын даргын томилгоог албажуулах эсэх зэрэг 10 асуудлыг хэлэлцэхээр товлоод буй.
Чуулганы үдээс хойших хуралдаан 14:00 цаг эхлэх бөгөөд УИХ-ын асуулгын цаг болон Ерөнхий Н.Учралын Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай танилцуулгыг хэлэлцэх юм.
Тодруулбал, МАН-ын Удирпдах зөвлөлийн хурлаар ЗГХЭГ-ын даргад дэмжигдсэн Б.Бат-Эрдэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Яг одоо Х.Ганхуяг нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ асуудал яригдаад 20-иод жил болж байна. Уг нь 20-иод хүн ажилладаг юм билээ. Цагааннуур боомт бол ОХУ, "-стан"ы орнууд гарах гол гарц. Б.Тулга сайдын үед өртгөхөөр зураг төсөл хийгдсэн ч чимээгүй болчихлоо. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2002 онд анхны чөлөөт бүс Алтанбулаг байгуулагдсан. Цагааннуурын чөлөөт бүс 2005 онд байгуулагдсан. Чөлөөт бүс нь төрийн захиргааны байгууллага хэлбэртэй үйл ажиллагаа явуулдаг. Захирагч нь төрийн захиргааны албан хаагч гэсэн үг. Тэгэхээр хуулиараа гаднын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжгүй. Хариуцсан сайд эсвэл Гадаад харилцааны яамм уулздаг. Тийм учраас шинэ хуулиар корпорцац буюу аж, ахуйн нэгж хэлбэртэй болгон өөрчилж байгаа.
Цагааннуур дээр би очиж танилцсан. Цэвдэгтэй газар баригдчихсан. Байшин барилгууд нь эхнээсээ гажигдал үүсээд нурчихсан, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Жил бүр 700-800 сая төгрөг цалингийн зардалд гардаг ч бүх албан хаагчид нь хотод суудаг. Тэгээд ямар ч хөгжил явдаггүй. Нефтийн агуулах байсан нь нураад уначихсан. Орон нутгаас санал авахгүйгээр УИХ шууд байршлыг нь сонгосны алдаа гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Манай улсад 4 чөлөөт бус байгаа. Товчхондоо, хоорондоо харилцан уялдаагүй том систем, сонгуулиас сонгуулийн хоорон дахь мөрийн хөтөлбөр дээр чамин хийцлэлтэйгээр явж байгаа ч улам хүнд суртлыг бий болгож байна. Тиймээс хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Зөвхөн хил дээр бус нутгийн гүнд төрөлжсөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудал чухал.
3,608.65






















































Холбоотой мэдээ