niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 04:00 UTC Quelle: https://news.mn/r/2901700/ 691ac2d63f94902f… ← zurück zu niitlelch.mn

ЗГХЭГ-ын даргыг өнөөдөр томилно

ЗГХЭГ-ын даргыг өнөөдөр томилно

ЗГХЭГ-ын даргыг өнөөдөр томилно

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаа өнөөдөр /2026.11.27/ УИХ-д танилцуулж, томилохоор болжээ. Энэ албанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын алба хаших үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын алба хашиж байсан. УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулснаар парламентын гишүүн болсон билээ. Өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан тул танилцах дадлага хийж цаг алдахгүй гэдэг асуудлыг өөрөө хэлж буй ч намын зарим нөхөд нь түүнд албан тушаал нь ахадна гэж тайлбарлаж байгаа. Хуульд зааснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сайдын томилгоог танилцуулж тангараг өргөснөөр ажлаа хүлээн авдаг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байсан ч “Бодь групп”-ээс авлига авсан асуудалд нэр холбогдсон.  Иймээс албан тушаалаасаа чөлөөлөгдөн, шалгуулахаар болсон. Анх түүнийг “Бодь групп”-ээс авлига авсан асуудлыг тус группыг удирдаж байсан А.Амундра мэдэгдсэн. Хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар “сэвсэн”-ээр өндөр авч, чөлөөлөлөх хүсэлтээ гаргахад хүргэсэн.

Ийнхүү Засгийн газар чихнээс хонх уяж байсан сайдыгаа чөлөөлснөөр орны хүнийг нь ийнхүү өнөөдөр томилсноор бүтэн болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж