niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 04:00 UTC Эх: https://news.mn/r/2901662/ 343f45a6f37313c5… ← niitlelch.mn руу буцах

Улс төрийн зодоонд Монголын боксын тамирчид хохиров

Улс төрийн зодоонд Монголын боксын тамирчид хохиров

Б.Мөнгөнтамир
Б.Мөнгөнтамир
Улс төрийн зодоонд Монголын боксын тамирчид хохиров

Томоохон баяр бүрээр л Ерөнхийлөгчийн зарлигаар нийгэм, урлаг, соёл, аж үйлдвэр, шинжлэх ухаан, спортын салбарынхан шагнуулдаг уламжлалтай. Зарим нь ч хэл ам дагуулж, зарим нь "Шагнал эзнээ олжээ" гэх нь бий. Одон медаль, цол хэргэм нь утгаа алдсан Монгол Улсад хэн шагнуулах нь хамаагүй мэт боловч шагнуулах ёстой хүмүүс нь хоосон суугааг харах таагүй аж.

Спортын салбарынханд цол, шагнал ялгамжтай хүртээдэг болоод удсан. Ялангуяа Монголын боксынхон дунд хүртэх ёстой шагналаа хүртэж чадаагүй тамирчид, гавьяатнууд олон бий. Өнгөрсөн жил Ньюс Агентлаг "Монголын боксын "Гавьяатгүй" гавьяатан" гэх нийтлэлээрээ Л.Алтанцэцэгийг онцолж байв.

Өдгөө 31 настай Л.Алтанцэцэгийн хувьд боксын дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин. Ингэхдээ 2023 онд -50 кг-ийн жинд мөнгө, 2025 онд -48 кг-ийн жинд хүрэл медаль тус, тус хүртсэн. Зарим спортын тамирчид дэлхийн аваргаас медаль хүртээд л маргааш нь гавьяат цолоо гардаж байхад энэ бүсгүйд одоог хүртэл алга.

Спорт холбоод дундаа жүдогийн холбоо шагнал, урамшууллын тал дээр дорвитой ажилдаг гэлтэй. Дэлхийн аваргаас медальтай тамирчин бүрээ л гавьяатад зүтгүүлж, зорьсондоо хүрдэг.

Гэтэл чөлөөт бөх болон боксын тамирчдаас гавьяат тамирчны цол, тэмдгээ аваагүй "гомдогсод" олон. Тод жишээ нь дээр дурдсан Л.Алтанцэцэг. Тэгээд л боксын дэлхийн аваргын мөнгөн медальт А.Баттулга, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал гээд цуварна.

Нөгөө талаараа боксын холбооны ерөнхийлөгч байсан Х.Нямбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх нарын улс төрийн зодоон спорт руу орсныг харж болно. У.Хүрэлсүхийн цаг үед боксоос тун цөөхөн гавьяат цолтон тодорсон. Хэдий Х.Нямбаатар боксын холбооноос холдсон ч түүнтэй ойр хүмүүс одоог хүртэл тус холбоонд байгаа гэдэг шалтгаанаар цол, шагнал хүртээдэггүй гэх яриа олны дунд гарчээ.

Бокс ч гэлтгүй чөлөөт бөх тэргүүтэй олон спортынхон дунд хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй эрхмүүд бий.

Ямартай ч У.Хүрэлсүх ажлаа өгсөн учир ирэх баяруудаар боксын холбооныхон хүсэн, хүлээсэн гавьяат цолтнуудаа хүлээн авахад гайхах зүйл болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 7 минутын өмнө 64.119.20.219

TOMSGN DOLOOJ URN SHINEGENE AMSMAAR80955877

Avatar

Нэргүй 8 минутын өмнө 64.119.20.219

2ZALYYSTAI SEXSEER XUCHINDUULI BOOBN ALRYYGA BULLUULJ BOOWN ANUSRYYGA SHAALGYYLJ BOOB XXI BOOW XXMOOR BOOW DOLOOJ VANXANI SEXSYG BOOL BOLI BIEE UNELLEED80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж