Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутаг дэвсгэрт 2024 оны аравдугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарсан билээ. Уг өвчний улмаас 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл тухайн үед албаныхны зүгээс нөхөн олговрыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж байв. Үүний дагуу Засгийн газраас “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардал болох 2,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ.
Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан байна.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл.Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.
3,608.65






















































Холбоотой мэдээ