Ачаалж байна…
Ачаалж байна…
Б. Гантуяa

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Манай улсад үүрэн холбооны 4 компани үйл ажиллагаа явуулдаг хэдий ч гар утасны сүлжээ хөдөө, орон нутгийн алслагдсан сум, багуудад төдийлөн тэгш хүртээмжтэй байж чадахгүй байгаа юм.
Энэхүү байдлыг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймагт үе шаттай ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Тухайлбал Тариалан сумын Ар тархи баг нь сумын төвөөс 95 км зайд оршдог алслагдсан нутаг юм. Тус багийн иргэд үүрэн холбооны сүлжээнд холбогдох хүсэлтээ 2021 оноос уламжилж ирсэн байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилга, дэмжлэгээр 2022 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажлын хэрэгжиж Тариалан сумын Ар тархи багт үүрэн холбооны станц бүрэн ашиглалтад орж мобикомын сүлжээ 4 G сүлжээ нэвтэрлээ.
Алслагдсан баг мобикомын 4G сүлжээнд холбогдсоноор малчид гэрээсээ интернэтэд холбогдон дэлхийн өнцөг булан бүрд байгаа ах, дүү хамаатан садантайгаа шууд холбогдох, хүүхдүүд цахимаар хичээлээ хийх, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабел, үүрэн холбооны 3G, 4G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн Цагаан-Уул, Тариалан сумдыг Монголын цахилгаан холбоо ХХК-ийн цахим сумын төв төсөлд хамруулж айл өрхүүдийг IPTV-н гуравласан үйлчилгээнд холбоод байна.