niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 04:31 UTC Эх: https://news.mn/r/2773141/ c38327cac088979f… ← niitlelch.mn руу буцах

Дархан цаазат уулан дахь хаус бус хашааг буулгая!

Хуучирсан мэдээ: 2024.12.27-нд нийтлэгдсэн

Дархан цаазат уулан дахь хаус бус хашааг буулгая!

Дархан цаазат уулан дахь хаус бус хашааг буулгая!

Улаанбаатар хотын төв хэсэг бетонон ой болсон. Тэгвэл хотын төвөөс гадна зуслангийн бүс ч ялгаагүй болсон. Зуслангийн бүсэд 1-10 га газрыг хашаалсан дүр зураг хаа сайгүй. Уртаас урт бетонон хашаа угтана. Иргэд хотын төвд байтугай хотоос гараад ч амарч зугаалах эрхгүй болсныг хэлж, шүүмжилдэг. Гэвч хэн ч арга хэмжээ авдаггүй.  Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, айлуудаар дүүрсэн.

Дөрвөн уулын дунд хашигдсан иргэд ядаж л ойр, орчим агаар салхинд гарч, үр хүүхдээ салхилуулах боломж улам хумигдсаар.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дархан цаазат уулан дахь амины орон сууц, хаустай айлуудаас газрын төлбөр авах тухай асуудлыг хөндсөн юм. Тэрбээр "Нийслэлээс өнгөрсөн тавдугаар сард Богдхан уулын  дархан цаазат газарт үүссэн суурьшлын бүсийг суурьшлын бүсийнх нь хил хязгаараар Улаанбаатар хотын эдэлбэр нутагт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Нэгэнт дархан цаазат газар биш, хаусны хороолол үүссэн тэр байршилд газар эзэмшиж байгаа тэр аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулж, газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлье. Газрын төлбөрийг жил бүр авдаг болъё гэсэн зохицуулалтыг тусгасан тогтоолын төсөл оруулсан. Харамсалтай нь тухай үеийн Байгаль орчны яам болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудал дэмжигдээгүй.

Богд хан уул дархан цаазтай газар бол Дархан цаазат газрынхаа дэглэмээр явах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын урд хэсэг, Богдхан уулын ар хормойгоор ам болгон хаусны хорооллоор дүүрсэн.

Эндээс нэг ч газар шударгаар, дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй. Цэвэр авлига, албан тушаалын үр дүнгээр энэ суурьшлын бүсүүд бий болсон. Гэтэл Улаанбаатар хотоос инженерийн шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсрол, хот нийтийн үйлчилгээг шаарддаг. Тэгвэл нэгэнт суурьшлын бүс үүсч, хотын стандарт үйлчилгээг авахыг шаардаж байгаа бол тэр газар нутгийнх нь газар олголтыг хотоос баталгаажуулж, жил бүр газрын төлбөрийг нь авья. Энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар дахин гаргаж тавина" гэсэн юм.

Зайсангийн ам, Арцатын амуудад байгаа амины орон сууцны хорооллуудын ихэнх нь отоглох газар, зарим нь зочид буудал барих зөвшөөрөл авсан байдаг гэх мэдээллийг албаныхан өгч байв.

Мэдээж, бүхэл бүтэн уулын амыг хашаалсны ард нөгөө л авлига, ар өврийн хаалга байгаа нь худлаа биш. Иргэдийн зүгээс дархан цаазат уулан дахь хаустай бус хашааг буулгахад анхаарч өгөхийг хүсч байгаа юм. Захын иргэн дурын уулаа очоод хашчихгүй нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн ногоон бүсийг хашаанаас чөлөөлж, нийтийн өмч болгож өгөхийг иргэд хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж