niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 04:33 UTC Эх: https://news.mn/r/2772859/ e31d11cb9482c96c… ← niitlelch.mn руу буцах

Утааны сонсгол ирэх хоёрдугаар сард зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.12.26-нд нийтлэгдсэн

Утааны сонсгол ирэх хоёрдугаар сард зохион байгуулна

Утааны сонсгол ирэх хоёрдугаар сард зохион байгуулна

УИХ-аас "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтиин үр дүн шийдэл” сэдвээр хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2024.12.25/-ийн хуралдаанаар агаарын бохирдол, утаатай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  78.6 хувь нь дэмжсэн байна.

Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарын ажлын хэсэгт нэмсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж