niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 05:03 UTC Эх: https://news.mn/r/2772410/ 0e17e588e5582a8b… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийжээ

МАН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2024.12.23/ хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “2025 онд зохион байгуулагдах МАН-ын XXXI дүгээр их хурлын бэлтгэл ажил, намаас дэвшүүлэх “AGENDA-6” 2.0 хөгжлийн стратеги зорилтын талаар танилцуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Жагсаал, цуглаан хийх, журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихын өмнөх танилцуулга, мэдээллийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж